Таяг тулсан настанг ч хайхралгүй
Танхай үгээр харьцдаг л гэх
Тархиа цэнэглэж боловсрохын оронд
Тамхи татаж мансуурдаг л гэх
Харц шидсэн банди нартай уулзаж
Харамгүй сэтгэлээ зориулдаг л гэх
Хар усанд хошуу хүргэж
Халамцаж заримдаа найгадаг л гэх
Сургуулийн жилүүдээ хайран өнгөрөөж
Сурсан эрдэмгүй харанхуй л гэх
Сурагчийн формоо тайлж шидчихээд
Сувдан гоёлд шунадаг л гэх
Согоо мэт сайхан охид минь
Солонго шиг хоосон өнгө гэж үү?
Сондорлож гялтганах хувь заяа нь
Солгой тавиланд бөхлөө гэж үү ?
Ирээдүйд та нар чинь ижий болно
Ирэх цагт гэргий болцгооно бүгдээрээ
Ингэж явсан цагаа юу гэж дурсах вэ?
Итгэж чадах уу? Өөрийнхөө ирээдүйд ?
Хавийн хүмүүсийн аманд
Хайр найргүй хэлэгдэж
Хачир зугаа болон яригдахдаа
Хагарч хугарах нэр хүнд, үнэ цэнээ
Хаанаас нь буцааж эвлүүлнэ дээ ?
Гэхдээ би охидод хайртай
Гэрэл цацрам хөөрхөнд нь дуртай
Гэнэн томоогүй аалинд нь татагддаг
Гэгээн цагаан мөрөөдөлд нь элэгтэй
Хүмүүс юу ч гэж муулсан би
Хүмүүжилгүй байсан ч охидоо л өмөөрнө
Хүний хорвоод алдаж онож л яваа
Хүн шүү дээ, та нараас өөрцгүй
Цаг зав гаргаад үгийг нь сонсоорой
Цаадуул чинь гэнэн итгэмтгий хүмүүс
Цөөн хэдэн үгээр сэтгэлийг нь өргөөрэй
Цөмөөрөө уяхан улсаа цаад охид чинь
Ойлгож тусалвал засарна аа
Охидод та итгээрэй
Орчлонг бүүвэйлэх "Ижий" нар шүү дээ
Охидыг битгий муулаарай...
Танхай үгээр харьцдаг л гэх
Тархиа цэнэглэж боловсрохын оронд
Тамхи татаж мансуурдаг л гэх
Харц шидсэн банди нартай уулзаж
Харамгүй сэтгэлээ зориулдаг л гэх
Хар усанд хошуу хүргэж
Халамцаж заримдаа найгадаг л гэх
Сургуулийн жилүүдээ хайран өнгөрөөж
Сурсан эрдэмгүй харанхуй л гэх
Сурагчийн формоо тайлж шидчихээд
Сувдан гоёлд шунадаг л гэх
Согоо мэт сайхан охид минь
Солонго шиг хоосон өнгө гэж үү?
Сондорлож гялтганах хувь заяа нь
Солгой тавиланд бөхлөө гэж үү ?
Ирээдүйд та нар чинь ижий болно
Ирэх цагт гэргий болцгооно бүгдээрээ
Ингэж явсан цагаа юу гэж дурсах вэ?
Итгэж чадах уу? Өөрийнхөө ирээдүйд ?
Хавийн хүмүүсийн аманд
Хайр найргүй хэлэгдэж
Хачир зугаа болон яригдахдаа
Хагарч хугарах нэр хүнд, үнэ цэнээ
Хаанаас нь буцааж эвлүүлнэ дээ ?
Гэхдээ би охидод хайртай
Гэрэл цацрам хөөрхөнд нь дуртай
Гэнэн томоогүй аалинд нь татагддаг
Гэгээн цагаан мөрөөдөлд нь элэгтэй
Хүмүүс юу ч гэж муулсан би
Хүмүүжилгүй байсан ч охидоо л өмөөрнө
Хүний хорвоод алдаж онож л яваа
Хүн шүү дээ, та нараас өөрцгүй
Цаг зав гаргаад үгийг нь сонсоорой
Цаадуул чинь гэнэн итгэмтгий хүмүүс
Цөөн хэдэн үгээр сэтгэлийг нь өргөөрэй
Цөмөөрөө уяхан улсаа цаад охид чинь
Ойлгож тусалвал засарна аа
Охидод та итгээрэй
Орчлонг бүүвэйлэх "Ижий" нар шүү дээ
Охидыг битгий муулаарай...



2 сэтгэгдэл:
ta uneheer iim gej uu ta ugiin sonsdog gej uu ..........gehdee gaihaltai shuleg bna aa
unen unen